Газын зурвас дахь эвлэрлийн хэлэлцээрийн төсөлд ХАМАС хөдөлгөөний шархадсан дайчдыг Газаас гаргахаар тусгасан байна.
Эвлэрлийн төсөл хэрэгжвэл ХАМАС-ын шархадсан 50-иас багагүй хүнийг гаргаж авах аж. Хэлэлцээрийн энэхүү урьдчилсан нөхцөлийн талаар өгүүлсэн баримт бичгийн текстийг Катарын Al Araby Al Jadeed сонин нийтэлсэн байна.
ХАМАС-ын 50-иас багагүй хүнийг эмнэлгийн тусламж авахын тулд Рафах шалган нэвтрүүлэх цэгээр гарахыг зөвшөөрөх талаар уг баримт бичигт өгүүлжээ.
Үүнээс гадна гал зогсоох хэлэлцээрийн төсөл нь бүх олзны хүнийг суллах нөхцөлтэй байх аж.
Сэтгэгдэл ( 0 )