Израил, Хамас хөдөлгөөн хоёр зуучлагч орнуудаас тавьсан хэд хэдэн саналыг хүлээн аваагүй тул Газын зурваст гал зогсоох тухай яриа хэлэлцээний ээлжит үе шат тохиролцоонд хүрэлгүй өндөрлөсөн тухай Ройтерс агентлаг эх сурвалж дурдан дамжуулжээ.
Газын зурваст гал зогсоох тухай хэлэлцээний ээлжит үе шат Египетийн Каир хотноо энэ сарын 25-нд болов. Хэлэлцээнд АНУ-ын Тагнуулын төв газрын тэргүүн Уильям Бернс, Катарын Ерөнхий сайд Мухаммад бин Абдуррахман Аль Тани болон Израил, Египетийн өндөр түвшний албаны хүмүүс оролцжээ.
Сэтгэгдэл ( 0 )