Палестины нутаг дэвсгэрт явуулсан байлдааны ажиллагаа 14-20 тэрбум ам.долларын сүйрэл учруулаад байна

Админ | Zindaa.mn
4 цагийн өмнө

“Дэлхийн банк, Европын Холбоо, НҮБ-ын хамтран явуулсан үнэлгээ судалгаагаар Палестины нутаг дэвсгэрт явуулсан байлдааны ажиллагаа 14-20 тэрбум ам.долларын сүйрэл учруулаад байна” гэж Дэлхийн банкны ерөнхийлөгч Ажай Банга Ройтерс агентлагийн сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа тэмдэглэжээ.

“Энэ дайн хэр их даамжрахаас түүний учруулах эдийн засгийн хохирол ихээхэн шалтгаална. Газын зурвас болон Палестин дэлхийн эдийн засагт харьцангуй бага хувь нэмэр оруулдаг болохоор энэ дайн даамжран тархахгүй бол дэлхийн эдийн засгийн тогтолцоонд илүү бага хохирол учруулах байх. Харин дайн бүс нутагт тархах юм бол санхүүгийн хувьд ч, ашигт малтмалын хувьд ч дэлхийн эдийн засагт илүү их хувь нэмэр оруулдаг газруудад байлдааны ажиллагаа өрнөх учраас огт өөр томоохон бэрхшээлүүд тулгарна” гэж Ажай Банга тайлбарласан байна.

“Газын зурваст урьд өмнө үзэгдээгүй их сүйрэл учирч, асар олон хүн амь насаа алдсан. Энэ нутгийг сэргээн босгоход дэлхийн хэмжээнд асар их хүчин чармайлт гаргах хэрэгтэй болно” гэж Палестины Ерөнхий сайд Мухаммед Мустафа The Washington Post сонинд нийтлүүлсэн өгүүлэлдээ онцолжээ.

Л.Батбаяр 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top