Хэрэв Израил Ливаны эсрэг дайн дэгдээвэл Иран бүхий л хүчээр “Хезболлах” хөдөлгөөнийг дэмжихэд бэлэн байна гэж Ираны оюун санааны удирдагч Али Хаменейн зөвлөх, Ираны стратегийн зөвлөлийн тэргүүн Камал Харази мэдэгджээ.
Ийм тохиолдолд бидэнд “Хезболлах” хөдөлгөөнийг бүхий л нөөц боломжоороо дэмжихээс өөр сонголт үгүй гэж Харази онцолсон байна. Ливаны ард түмэн, арабын улс орнууд Израилын эсрэг тулаанд Ливаныг дэмжинэ гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )