Газын зурваст амиа алдсан хүний тоо 34049 болжээ

2024 оны 04 сарын 22

Палестины яаралтай тусламжийнхан хамгийн сүүлд Хан-Юнис дэх эмнэлгийн цогцолборт болсон оршуулах ёслолын үеэр 180 хүний цогцсыг олжээ.

Al Jazeera телевизийн мэдээлснээр оршуулгын ёслолыг Израилийн цэргийнхэн хийж байсан гэнэ. Энэ үеэр олдсон цогцоснууд нь эмэгтэйчүүд, хүүхдүүд болон залуучуудынх байжээ.   

Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлд үзүүлэх шахалтаа нэмнэ гэдгээ зарласан билээ.

Израилийн Батлан хамгаалах армийн Газын зурваст өгсөн цохилтуудын улмаас амиа алдсан хүний тоо 34049 болж нэмэгдсэн байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен болон Израилийн Батлан хамгаалахын сайд Йоав Галант нар Газын зурваст гал зогсоох талаар хүчин чармайлт гаргах тухай ярилцжээ. АНУ-ын Төрийн департаментын сайтад бичсэнээр тэд Израилийн аюулгүй байдлыг хангаж, барьцааны хүмүүсийг суллах хэлэлцээрт хүрэх, гал зогсоох, Газын хүн амд нэн чухал хүмүүнлэгийн тусламжийн урсгалыг нэмэгдүүлэх талаар ярилцсан байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top