Палестины Ерөнхийлөгч дайны дараах төлөвлөгөөг шүүмжлэв

2024 оны 02 сарын 29

Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн дайн дууссаны дараа Газын зурваст хэрэгжүүлэх төлөвлөгөөнд шүүмжлэлтэй хандлаа.

Палестины удирдагчийн ярьж буйгаар Б.Нетаньяхугийн төлөвлөгөө Засгийн газрынх нь баримталж буй Палестины ард түмнийг үгүйсгэж, Газар дундын тэнгисээс Иордан гол хүртэлх бүх нутаг дэвсгэрт Израилийн бүрэн эрхийг тогтоохоор зүтгэж байгаа бодлогын тусгал аж.

Б.Нетаньяху Газын зурваст байлдааны ажиллагаа дууссаны дараах төлөвлөгөөг танилцуулсан бол Израилийн Батлан хамгаалахын сайд Йоав Галант барьцааны хүмүүсийг сулласны дараа л оршин суугчид Газын хойд хэсэгт эргэж ирэх боломжтой талаар мэдэгдсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top