Саудын Араб: Израил Газын зурвасаас цэргээ гаргасан үед харилцаа хэвийн болно

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 07

Израил Газын зурвасаас цэргээ гаргаж, Палестин улсыг хүлээн зөвшөөрсөн нөхцөлд л Израилтай дипломат харилцаа тогтоох боломжтой гэж Саудын Арабын Гадаад хэргийн яам Х сүлжээгээр дамжуулан мэдэгджээ.

“Хаант улс АНУ-ын засаг захиргаад хатуу байр сууриа илэрхийлсэн. Израил Палестины тусгаар улсыг 1967 оны хил хязгаар, Зүүн Иерусалим нийслэлтэй нь хүлээн зөвшөөрөх, Газын зурваст явуулж буй түрэмгийллээ зогсоож, цэргээ гаргахаас нааш хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоохгүй” хэмээн мэдэгдэлд онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top