Хезболла бүлэглэлийн ерөнхий нарийн бичгийн дарга агсан Хасан Насралла Израилын Бейрут хотод өгсөн агаарын цохилтод амь үрэгдэхээсээ өмнө Израилын талтай гал зогсоох тухай тохиролцсон байсан гэж Ливаны Гадаад хэргийн сайд Абдалла Бу Хабиб CNN сувагт өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Түүний хэлснээр, Насралла ч тэр Ливаны тал ч тэр гал зогсоохыг зөвшөөрсөн. Ливаны парламентын спикер Набих Берри Хезболлатай зөвлөлдөж, гаргасан шийдвэрийнхээ талаар АНУ болон Францын төлөөлөгчдөд мэдэгдсэн байсан гэж Бу Хабиб мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )