Нетаньяху: Израил Ойрх Дорнод дахь хүчний тэнцвэрийг өөрчилж байна

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 09 сарын 30

Йемен болон Ливанд өгсөн цохилтууд Израилын хүчийг харуулж байна. Израил улс нь Ойрх Дорнод дахь хүчний тэнцвэрийг өөрчилж байна гэж Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху мэдэгджээ.

Тэрбээр “Бид Газын зурвас дахь Хамас хөдөлгөөнийг бут ниргэж, ихэнх удирдлагыг нь устгаж, Хезболла бүлэглэлд асар хүчтэй цохилт өгч, түүний удирдагч Хасан Насраллаг хөнөөсөн” гэжээ. Түүний хэлснээр, Израил нь долоон фронтод нэгэн зэрэг байлдаж, агуу хэр нь хүнд цаг үеийг туулж байна. Израил Ойрх Дорнод дахь стратегийн нөхцөл байдлыг өөрчилж байгаа тул агуу цаг үе. Хүчний тэнцвэр өөрчлөгдсөнөөр бүс нутагт шинэ эвсэл байгуулагдах боломжийг нээж байна.

Есдүгээр сарын 27-нд Израилын армийн агаарын цохилтын улмаас Хезболла бүлэглэлийн тэргүүн Хасан Насралла амь үрэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top