Саудын Араб Европт газрын тосны нийлүүлэлтээ бууруулахаа мэдэгджээ

Я.Болор | Zindaa.mn
51 минутын өмнө

Саудын Араб Европын үйлчлүүлэгчдэдээ есдүгээр сарын сүүлээр нийлүүлэгдэх газрын тосны хэмжээг бууруулахаа мэдэгджээ.

Ройтерс агентлагийн мэдээлснээр, дэлхийд түүхий газрын тосны экспортоороо тэргүүлдэг Саудын Араб ээлжит халдлагын улмаас Улаан тэнгисийн баруун эрэг дэх боомтод нийлүүлдэг “Дорно-Өмнөд” хоолойгоор дамжих нийлүүлэлтээ түр зогсоохоос өөр аргагүйд хүрчээ. Үүний сацуу, Йемений хуситуудын халдлага болон Ормузын хоолойд үүссэн нөхцөл байдлын улмаас Саудын Арабын газрын тосны экспорт асуудалтай нүүр тулаад байгаа билээ.

Саудын Арабын эрчим хүчний яам “Дорно-Өмнөд” хоолойд хэд хэдэн цохилт өгсний улмаас газрын тос дамжуулалтыг түр зогсоосон тухай энэ сарын 11-нд мэдэгдсэн юм. Цохилтыг Иракийн нутаг дэвсгэрээс хөөргөсөн дроноор өгсөн гэж хожим нь Саудын Арабын гадаад хэргийн яамнаас тодруулж байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top