Саудын Арабын газрын тосны “Saudi Aramco” үндэсний компани Азид ирэх зургаадугаар сард нийлүүлэгдэх газрын тосны үнээ бууруулжээ.
Блүмберг агентлагийн мэдээлснээр, Азийн хэрэглэгчдэд нийлүүлэгдэх Arab Light маркийн газрын тосны нэг баррелийн үнийг дөрвөн ам.доллароор бууруулсан байна. Харин трейдерүүд нэг баррелийг нь найман ам.доллароор бууруулна гэсэн хүлээлттэй байжээ.
“Saudi Aramco” компани Баруун хойд Европт нийлүүлэх Arab Light маркийн газрын тосны үнийг нэг баррелийг нь хоёр ам.доллароор мөн бууруулсан байна. Харин Хойд Америкт нийлүүлэгдэх газрын тосны үнийг хэвээр үлдээсэн байна.
Газрын тосны нийлүүлэлтийн хувьд ОПЕК+ бүлгийн долоон гишүүн орон ирэх зургаадугаар сард газрын тосны олборлолтын дээд хэмжээгээ хоногт 188 мянган баррелиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасныг өмнө нь мэдээлж байсан билээ. Энэхүү шийдвэр нь дэлхийн зах зээл дээр үүссэн нөхцөл байдал болон АНЭУ тус бүлгээс гарах болсонтой холбоотой гэж шинжээчид үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )