АНУ-ын засаг захиргаа Сирийн эдийн засагт хөрөнгө оруулалт татах зорилгоор бүс нутаг болон дэлхийн хэмжээнд түншүүдтэйгээ харилцаж байна гэж Америкийн Төрийн Департаментын хэвлэлийн албаны дарга Тэмми Брюс сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
“Энэ чиглэлд бид түншүүдтэйгээ идэвхтэй хамтран ажиллаж байна” гэж тэр онцолжээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио 2019 онд Сирийн эсрэг нэвтрүүлсэн багц хоригийн үйлчлэлийг 180 хоногоор түдгэлзүүлэх шийдвэр мөн гаргасан билээ.
Сэтгэгдэл ( 0 )