Сирийн шилжилтйн үеийн ерөнхийлөгчөөр томилогдоод байгаа Ахмед аш-Шараа ард иргэддээ хандан хэлсэн үгэндээ Сирийн газар нутгийн бүхэлд нь хяналтдаа авахаа амлажээ.
Тэрбээр шилжилтийн үеийн засгийн газрын бүрдүүлэхээр ажиллаж байна гээд шилжилтийн засгийн газар нь сиричүүд, тэр дундаа эмэгтэйчүүд, залуусын эрх ашгийг төлөөлнө хэмээн тодруулжээ. Чөлөөт шударга сонгууль болох хүртэл Сирийн шилжилтийн засгийн газар төрийн байгууллагуудыг шинээр байгуулах үүрэг хариуцлага хүлээнэ гэж аш-Шараа онцолсон байна.
Сирийн парламентыг тараах шийдвэрийг үндэслэн Сирийн шилжилтийн үеийн ерөнхийлөгч шинэ парламентыг сонгох хүртэл цөөн гишүүний бүрэлдэхүүн бүхий хууль тогтоох зөвлөлийн гишүүдийг сонгох хороо байгуулахаар болжээ. Аш-Шараа мөн тус улсад энхийг тогтооход анхаарал хандуулан ажиллахаа мэдэгдэж Сирийн ард түмний эсрэг гэмт хэрэг үйлдсэн хүн бүрд зохих шийтгэл хүлээлгэнэ хэмээн амлав.
Сэтгэгдэл ( 0 )