Сирид 42 химийн тэсрэх бөмбөг устгажээ

Я.Болор | Zindaa.mn
53 минутын өмнө

Химийн зэвсгийг хориглох байгууллагын хяналт дор Сирид 42 химийн бөмбөгийг аюулгүй болгосон тухай тус улсын гадаад хэргийн сайд Асаад аш-Шейбани мэдэгджээ.

Сирийн тал тус байгууллагын шинжээчдэд архивын материалтай танилцах, гэрчүүдтэй уулзах, холбогдох объектуудад нэвтрэх эрх олгож, 100 мянга гаруй албан ёсны баримт бичиг шилжүүлсэн байна.

Түүнчлэн, талууд Сирийн химийн зэвсгийн асуудалд дараагийн үе шат руу шилжих замын зураглалыг хэлэлцэж байгаа аж.

Химийн зэвсгийг хориглох байгууллага өнгөрсөн долоодугаар сард мэдэгдэл гаргахдаа, Химийн зэвсгийг хориглох тухай конвенцийн хүрээнд Сирийн эрхийг сэргээсэн гэж мэдэгджээ. Үүнээс хойш 30 хоногийн дотор тус улс өөрийн химийн хөтөлбөрийн тухай урьдчилсан мэдүүлгийг танилцуулсан ч тус байгуулага баримт бичгийг бүрэн дүүрэн гэж үзээгүй байна. Үүнтэй холбогдуулан тус байгууллага тусгай ажлын хэсэг байгуулж ажилласан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top