Европын Холбоо Сирийн ард түмэнд эх орноо сэргээн босгоход нь туслах үүднээс эдийн засгийн бүх хориг арга хэмжээгээ цуцаллаа гэж Европын Холбооны гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлого хариуцсан төлөөлөгч Кая Каллас мэдэгджээ.
ЕХ цаашид ч Сирийг дэмжих бөгөөд Сирид шилжилтийн засгийн газрыг бүрдүүлэхийг сайшаан, хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлж байсан юм.
ЕХ Сирид иргэний дайн эхэлсний дараа 2011 оны тавдугаар сард тус улсын эсрэг хориг арга хэмжээ авч байсан билээ. Сирийн тэргүүн асан Башар Асад, сайд нар зэрэг хувь хүмүүсийн эсрэг хязгаарлах арга хэмжээ авснаас гадна дэглэмийн санхүүгийн гол эх үүсвэр болсон тодорхой салбаруудыг хориг арга хэмжээнд хамруулсан. Тухайлбал, түүхий газрын тос, цэрэг болон иргэний зориулалтын бараа бүтээгдэхүүн болон харилцаа холбооны зарим төрлийн хэрэгслийг хар жагсаалтад оруулж байсан юм.
Сэтгэгдэл ( 1 )
Америк цуцалсан юм чинь эд нар цуцлахгүй гээд яахав дээ