АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Иордан, Катар, Арабын Нэгдсэн Эмирт Улсын /АНЭУ/ гадаад харилцааны сайд нартай мягмар гарагт утсаар ярьж, Сирид хүмүүнлэгийн тусламж нийлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, тус улсыг террористууд орогнох талбар болгохгүй байх шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн албанаас тараасан мэдэгдэлд өгүүлснээр, Энтони Блинкен АНЭУ-ын гадаад харилцаа болон олон улсын хамтын ажиллагааны яамны сайд Абдалла бен Заид Аль Нахайянтай утсаар ярихдаа, Сирид хүмүүнлэгийн тусламж хүргэхэд дэмжлэг үзүүлэх, тус улсыг террористуудын бааз маягаар юм уу хөрш орнуудад нь аюул учруулах зорилгоор ашиглахаас сэрэмжлэхийг чухалчилсан байна. Катарын ерөнхий сайд бөгөөд гадаад харилцааны сайд Мухаммед бен Абдель Рахман Аль Тани болон Иорданы гадаад хэргийн сайд Айман Хусейн Абдалла ас-Сафади нартай утсаар ярихдаа Америкийн төрийн нарийн бичгийн дарга мөн ийм байр суурь илэрхийлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )