Сирийн нутаг дэвсгэрт Израилын агаарын цэргийн хүчний өгсөн цохилтуудад олон арван энгийн оршин суугч, цэргийн албан хаагч шархадлаа гэж Сирийн шилжилтийн засгийн газрын Гадаад хэргийн яам мэдээлсэн байна.
“Израилын агаарын цэргийн хүчин Сирийн 5 бүс нутагт 30 минутын турш цохилт өгсний уршгаар Хама муж дахь цэргийн нисэх онгоцны буудал бараг бүрэн сүйдэж, олон арван хүн шархадсан. Израилын энэ довтолгоон нь олон улсын эрх зүй болон Сирийн бүрэн эрхт байдлыг ноцтой зөрчсөн үйлдэл бөгөөд тус улсын нөхцөл байдлыг тогтворгүй болгох гэсэн оролдлого юм” гэж Сирийн гадаад хэргийн яамны мэдэгдэлд тэмдэглэжээ. Израилын түрэмгийллийг зогсоож, олон улсын эрх зүйг тус улсаар мөрдүүлэхийн тулд хатуу байр суурьтай шахалт үзүүлэхийг Арабын Бүгд Найрамдах Сири улс олон улсын хамтын нийгэмлэгт уриалсан байна.
Израилын агаарын цэргийн хүчний сөнөөгч нисэх онгоцнууд лхагва гарагт Сирийн төв хэсгийн Хама болон Хомс муж дахь цэргийн нисэх онгоцны буудлуудад цохилт өгсөн ажээ.
Сэтгэгдэл ( 3 )
Жүүдүүд ямар их даварч бнаа. Хариу устгах хэрэгтэй
Жүүдүүд ямар их даварч бнаа. Хариу устгах хэрэгтэй
Дуртай үедээ хэт даврагч бүлгүүд нь икрайльд халдлага дайралт хийдэг. Тэгээд израйлийн хариу цохилтонд өртөөд ирэхээрээ хүүхэд эмэгтэйчүүд гээд яриад унадаг юм доо. Уг нь сирийн жирийн иргэдийн хувьд израйль манай солонгос юм шүү дээ. Сиричүүд израйльд очиж ажил хийж амьдралаа өөд нь татдаг юм. Даанч нөгөө улс орноо өөд нь гаргадаггүй оросын гар хөлүүд босогчид израйльд дайн хийж өдөөгөөд бдг. Оросыг дагасан хойд солонгос, иран, сири, ливи, афганистан, белорусь, монгол гээд оросын гар хөлүүд нь эдгээр улс орныг өөд гаргадаггүй.