Израилийн зүгээс Сирийн Алеппо нисэх буудлын зүг хэд хэдэн пуужин харважээ.
Сирийн Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр Израил уг цохилтуудаа Газар дундын тэнгисийн зүгээс хийсэн байна.
Алеппо нисэх буудалд материалын хохирол учирчээ.
Үүний өмнө гуравдугаар сарын 12-нд Израилийн хоёр сөнөөгч онгоц Сирид пуужингийн цохилт өгсөн талаар Сири дэх дайтаж буй талуудыг эвлэрүүлэх Оросын төвийн орлогч дарга, контр-адмирал Олег Гуринов мэдэгдсэн билээ.
Уг цохилтын үеэр гурван хүн нас баржээ.
Сэтгэгдэл ( 0 )