Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы дэмжигч, өрсөлдөгч талуудын үгийн шөргөлцөөн олныг хамарсан зодоон болон хувирчээ. Туркийн парламентад гарсан зодооны шалтгаан нь Сирид үүсэн нөхцөл байдал болсон байна.
Сөрөг хүчний Ардын бүгд найрамдах намын тэргүүн Кемал Кылыгчдароглу Сирийн төрийн тэргүүн Башар Асадтай хэлэлцээ эхлүүлэхийг санал болгосноос болж маргаан үүсжээ. Эрдоган үүний хариуд түүнийг урвагч гэж цоллосны дараа сөрөг хүчний хууль тогтоогчид төрийн тэргүүний зүг хатуу үг шидэж эхэлсэн байна. Эрдоганыг өмөөрч түүний тэргүүлдэг Шударга ёс, хөгжлийн намынхан зогссон байна.
Үг сөрснөөс үүдэлтэй зодоонд хоёр намын талаас арав гаруй гишүүд оролцжээ. Үүнээс болж парламентын чуулганы хуралдаан тасалдсан байна.
Сэтгэгдэл ( 1 )
Ямар хөгжилтэй юм бэ.Манайх ч гэсэн удахгүй Хятадаас болж эрх баригчид.гишүүдтэй ард иргэд нь зодолдох бхаа.Хошин шогийнхонд сайхан сэдэв бна даа