НҮБ-ын Сирийн асуудлаарх тусгай элч Гейр Педерсен ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нарын уулзалт Сирийн асуудлыг зохицуулахад нөлөөлнө гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ.
Тэдний хэлэлцээрийн үр дүнд Сирид гал зогсож, улс төрийн үйл явц тогтвортой болно гэж Педерсен үзэж байна. Тэрбээр “Сири даяар гал зогсоно гэж хүлээж байна. Эрдоган Оросын Ерөнхийлөгчтэй Сирийн Идлиб мужийн нөхцөл байдлыг хэлэлцэнэ гэж мэдэгдсэн. НҮБ ч Сирийн асуудалд анхаарал хандуулна” гэжээ.
Путин, Эрдоган нарын уулзалт өнөөдөр /2021.09.29/ Сочид болно.
Сэтгэгдэл ( 0 )