Турк Сири, Иракт ЦЭРГИЙН АЖИЛЛАГАА явуулна

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 20

Турк улс Сирийн Курдистаны ажилчдын намын жигүүрийн эсрэг агаарын цэргийн ажиллагаа явуулах аж. Тус ажиллагаа Сири болон Иракийн хойд хэсэгт болох юм байна.

Туркийн Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр тус улс Сири болон Иракийн хойд хэсэгт Курдистаны террорист ажиллагааны эсрэг цэргийн ажиллагаа явуулахаар болжээ.

Туркийн агаарын цохилт Сирийн хойд хэсэгт орших Кобани хот руу чиглэх аж.

Тус улсын Дотоод хэргийн сайд Сулейман Сойлу “Истанбулд террорист халдлага хийх тушаалыг Сирийн Манбиж хотоос өгсөн” гэж мэдэгдсэн билээ. Туркийн Истанбул хотын Истиклял явган хүний гудамжинд энэ сарын 13-нд дэлбэрэлт болсон билээ. Дэлбэрэлтийн улмаас зургаан хүн амиа алдаж, 81 хүн гэмтэж бэртсэн. Тус дэлбэрэлтийг террорист ажиллагаа байж магадгүй гэж үзэж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Турк(66.181.176.83) 2022 оны 11 сарын 20

Турк улс Сири, Иракт цэргийн тусгай ажиллагаа явуулах шалтаг гаргахын тулд өөрсдөө дэлбэрэлт зохион байгуулжээ

0  |  0
Top