Сирийн Засгийн газрын арми Манбиж хотод орлоо

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 15

Сирийн Засгийн газрын армийн эхний анги нэгтгэлүүд Алеппо мужийн Манбиж хотод орж ирсэн талаар Сирийн төрийн мэдээллийн SANA агентлаг мэдээлжээ.

Ардчилсан Сирийн хүчин эвсэлд багтдаг Өөрийгөө батлан хамгаалах ардын хүчний курд цэргүүд тэднийг өөрийн хяналтад буй шалган нэвтрүүлэх цэгээр нэвтрүүлсэн байна.

Ливаны Аl Mayadeen сувгийн мэдээлснээр, Ракка мужид Засгийн газрын цэргүүд Табка хотын Ефратын усан цахилгаан станцын ойролцоох цэргийн нисэх онгоцны буудалд тулж ирээд байна. Энэ объектыг Сирийн цэргүүдийн хяналтад буцаан шилжүүлэх гэнэ. Эль Мансура, Табка хотоо засгийн цэргүүд Айн Иса бүс рүү чиглэхээр төлөвлөж байна. Зэргэлдээх Хасеке мужаас засгийн газрын цэргүүд Телл Тамерын зүг хөдлөх аж.

Дамасктай хүрсэн тохиролцооны дагуу Сирийн засгийн газрын арми улсын хойд хил дээр хяналтаа тогтоож, Батлан хамгаалах ардын хүчин, Ардчилсан Сирийн хүчинтэй хамтран Туркийн хүчний дайралтыг эсэргүүцэх юм. Курдын хүчнүүд Асадын засгийн газартай Туркийн эзэлсэн бүс нутгийг хамтран чөлөөлөх тохиролцоонд хүрээд байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top