Туркийн ерөнхийлөгчийн зөвлөх Ясин Актай Турк АНУ-тай Сирийн хил дээр аюулгүйн бүс байгуулах тохиролцоонд хүрлээ гэж мэдэгдэв.
Актайн хэлснээр, Турк-Сирийн хил дээр байгуулах энэ бүс 444 км үргэлжилж, Сирийн хилээс 32 км гүн рүү орох гэнэ.
Тус бүсэд Ефрат мөрний зүүн хэсэг, Эр-Ракка, Дэйр-эз-Зор мужууд орох аж.
Аюулгүйн бүс дэх Вашингтон, Анкарагийн хамтын ажиллагаа НАТО-гийн гишүүн орнуудын харилцааны хүрээнд хэрэгжинэ гэж Актай мэдэгджээ.
Өнгөрсөн пүрэв гарагт Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс нар Сирийн хойд нутагт гал зогсоох тохиролцоонд хүрсэн билээ.
Сэтгэгдэл ( 0 )