Пентагон: Сири дэх Туркийн цэргийн ажиллагааг ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 01

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин Туркийн Батлан хамгаалахын сайд Хулуси Акартай утсаар ярихдаа Сирийн хойд хэсгийн нөхцөл байдалд санаа зовниж буйгаа илэрхийлжээ.

Турк улс Сирийн хойд хэсэгт Курдийн хагас цэрэгжсэн хүчний байрлалд агаарын цохилт өгч байгаа юм.

АНУ Сирийн хойд хэсэгт байлдааны ажиллагаа хурцдаж буйд болон агаарын цохилтуудын зарим нь Америкийн цэргүүдэд шууд заналхийлсэнд санаа зовниж байгааг Ллойд Остин хэлсэн байна. Тэрбээр хурцадмал байдлыг намжаахыг уриалж, Турк улс Сирид шинэ цэргийн ажиллагаа явуулахыг Пентагон шийдэмгий эсэргүүцэж байгааг мэдэгджээ.

Турк улс Сирид цэргийн ажиллагаа явуулж буй шалтгаан нь өнгөрсөн арваннэгдүгээр сарын 13-нд Истанбулд болсон террорист халдлага юм. Зургаан хүний аминд хүрч, 80 гаруй хүнийг шархдуулсан уг халдлагын ард курдүүд байгаа гэж Турк улс үзэж байгаа аж.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top