Турк Сирийн хойд хэсэгт шинэ цэргийн ажиллагаа эхлүүлнэ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 01

Турк Сирийн хойд хэсэгт шинэ цэргийн ажиллагаа явуулна. Анкарад ийм туршлага байгаа тул олон улсын хамтын нийгэмлэг ойлгоно гэж Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгджээ.

Туркийн хүчний Сирийн хилийн бүс нутагт курдуудын эсрэг явуулж буй ажиллагааг Дамасак хууль бус гэж үзэж байгаа бөгөөд Анкарад хандан цэргүүдээ гаргахыг уриалж байгаа билээ.

Эрдоган “Турк олон улсын хамтын нийгэмлэг ойлгохгүй ажиллагаа явуулахгүй. Турк нь олон улсын хамтын нийгэмлэг ойлгох хэлээр ажиллагаа явуулах болно” гэж онцолсон байна. Шинэ ажиллагаа нь Туркийн хүчний Турк, Сирийн хилийн шугамд байгуулсан аюулгүй байдлын коридорыг холбох зорилготой аж.

Туркийн арми Сирийн хойд хэсэгт 2016 онд “Ефратын бамбай”, 2018 онд “Чидун модын мөчир”, 2019 онд “Энх тайвны эх булаг”, 2020 онд “Эх булгийн бамбай” ажиллагаа явуулж байсан билээ. Туркийн эрх баригчид эдгээр ажиллагаа нь Туркийн эсрэг чиглэсэн терроризмын заналхийллийг үгүй хийх, Сирийн дүрвэгсдэд гэртээ харихад нь аюулгүй коридор байгуулах зорилготой гэж мэдэгдэж байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top