Терроризмын эсрэг олон улсын эвслийн цэргийн нисэх хүчин Сири дэх өөрсдийн зэвсгийн агуулахад цохилт өгч, устгажээ.
Энэ сарын 16-нд эвслийн цэрэг, үндсэн техник тус бүс нутгаас гарсны дараа хоёр F-15E сөнөөгч онгоц эвслийн зэвсэглэлийн агуулахыг устгах зорилгоор Lafarge цементийн үйлдвэрт өмнө нь төлөвлөгдсөн агаарын цохилт өгчээ.
Эвслийн цэргүүд Сирийн хойд бүс нутгийн Ракка, Табка хотуудын орхин гарсан тухай мэдээлсэн юм.
Ливаны Al Mayadeen суваг курдуудын бүлэглэлийн хяналтад байсан Ракка хот руу Сирийн армийн анги нэгтгэлүүд орсон тухай мэдээлжээ. Мягмар гарагт /2019.10.15/ Сирийн засгийн газрын хүчнүүд Табка хот болон зэргэлдээх Ракка мужийн нисэх онгоцны буудал, хоёр усан цахилгаан станц болон Ефрат голын хэд хэдэн гүүрийг хяналтдаа аваад байна.
Сэтгэгдэл ( 1 )
Munkhnaran eej