Эрдоган, Путин нар үр тарианы гэрээг хэлэлцэнэ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 04

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын хэлэлцээ дэлхийн зах зээл дээрх үр тарианы үнийн өсөлтийн эрсдэлийг бууруулахад туйлын чухал ач холбогдолтой гэж Туркийн тал үзэж байна.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдээлснээр, хоёр улсын төрийн тэргүүн нар есдүгээр сарын 4-нд Сочи хотноо хэлэлцээ хийнэ.

Эрдоган Кремлийн тэргүүнтэй НҮБ-аас дэвшүүлсэн шинэ нөхцөл бүхий үр тарианы гэрээний асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Түүнчлэн, хэлэлцээний үеэр Оросын үр тариаг Катарын оролцоотой Туркээр дамжуулан Африкт нийлүүлэх хувилбарыг ч мөн хөндөх гэнэ.

Үүний сацуу Анкара, Москва хоёр Оросын байгалийн хийг Туркээр дамжуулан Европт гаргах асуудлыг авч үзэж магадгүй. Энэ асуудлыг Туркийн нутаг дэвсгэрт байгалийн хийн сүлжээ байгуулах төслийн хүрээнд яригдаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top