ОХУ ногоон коридорын хөдөлгөөнийг түр зогсоов

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 01

ОХУ Хар тэнгисийн санаачилгын хүрээнд тогтоосон аюулгүйн коридороор зорчих хөлөг онгоцнуудын хөдөлгөөнийг Севастопольд цэргийн болон иргэний хөлөг онгоцны эсрэг Киевийн үйлдсэн террорист ажиллагаатай холбоотой нөхцөл байдлыг тодруулах хүртэл түр хугацаанд зогсоож байна гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгджээ.

Украины эрх баригчид болон Зэвсэгт хүчний командлал аюулгүйн коридорыг ОХУ-ын эсрэг цэргийн ажиллагаа явуулахад ашиглаж байгаа тул тус коридороор хөлөг онгоц явуулах боломжгүй гэж мэдэгдэлд онцолсон байна. Коридорыг цэргийн зорилгоор ашиглаж байгаа цагт коридор дахь аливаа объектын аюулгүй байдалд баталгаа олгох боломжгүй. Орос Хар тэнгисийн санаачилгаас бүр гараагүй ч хэлэлцээрийн үйлчлэлийг түр хугацаанд зогсоож байна гэж мэдэгджээ. Украины талаас аюулгүй байдлын баталгаа авахад НҮБ туслалцаа үзүүлнэ гэдэгт Оросын тал найдаж байна. Оросын байр суурийг НҮБ-ын тэргүүн Антонио Гутерриш болон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд илэрхийлсэн гэж мэдэгдэлд дурджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top