Украины Дэд бүтцийн сайд Александр Кубраков Украины боомтуудаас үр тариаг аюулгүй гаргах тухай гэрээг 120 хоногоор сунгах болсон тухай мэдэгджээ.
Энэхүү мэдээллийг тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленский баталсан байна. “Украин нь НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттериш, Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы хамтаар хүнсний хямралын эсрэг чухал шийдвэр гаргалаа” хэмээн Зеленский жиргэжээ.
Долоодугаар сарын 22-нд байгуулсан уг гэрээний хугацаа энэ сарын 19-нд дуусах юм.
НҮБ-ын тэргүүн талууд энэхүү санаачилгыг үргэлжлүүлэх зөвшилцөлд хүрсэнд баяртай буйгаа илэрхийлжээ. Эл хэлцэл дипломат үйл ажиллагааны ач холбогдлыг харуулж байна гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )