Польш дахь НАТО-гийн цэргүүдийн сургуулилт Оросыг түгшээж байна

2024 оны 02 сарын 27

Польшийн Цэргийн хүчин болон НАТО-гийн гадаад бүрэлдэхүүн “Dragon 24” гэх томоохон цэргийн сургуулилтыг эхлүүллээ. 20 мянга орчим цэрэг, 3.5 мянган техникийн нэгжийн оролцоотой цэргийн сургуулилтын талаар Варшаваас мэдэгдсэнээр, сургуулилт батлан хамгаалах шинж чанартай бөгөөд ямар нэгэн улсын эсрэг чиглэгдээгүй аж. Польш дахь цэргийн сургуулилт нь НАТО-гийн “Steadfast Defender 2024” гэх 1988 оноос хойших хамгийн том цэргийн сургуулилтын нэг хэсэг гэнэ.

Шинжээч нарын ярьж буйгаар ийм цэргийн сургуулилтын дор цохилт өгөх бүлгүүдийг байршуулж байгаа нь Оросыг хариу арга хэмжээ авахад хүргэж байна. “Dragon 24” цэргийн сургуулилтад Хойд Атлантын цэргийн холбооны олон арван орны 20 мянга орчим цэрэг оролцож байна. Цэргийн сургуулилт гуравдугаар сарын 14-нийг хүртэл үргэлжлэх юм.

Польшийн армийн Жанжин штаб цахим хуудсаараа дамжуулан энэ сарын 25-нд иргэдэд хандан цэргүүдийн хөдөлгөөнийг бичиж авахгүй, цэргийн сургуулилтын талаар мэдээлэл хуваалцахгүй байхыг гуйжээ. Тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон бүс нутгийн эрх баригчид ард иргэдэд хандан сургуулилтад оролцогчдын талаар мэдээлэл оруулахгүй, цэргийн цувааны хөдөлгөөнд саад болохгүй байхыг уриалсан байна.

“Dragon 24” сургуулилтыг эхлэхээс нэг хоногийн өмнө Польшийн армийн Жанжин штаб Польш болон Америкийн цэргүүдийн сургуулилтын бэлтгэлийн зургаас цахим хуудсандаа нийтэлсэн аж. Тус зургийн тайлбарт НАТО-гийн цэргүүдийн ажиллагааны харилцан зохицлын талаар өгүүлжээ.

Польшийн цэргийн байгууллага “Dragon 24” цэргийн сургуулилт нь төлөвлөгөөт, батлан хамгаалах шинж чанартайг мэдэгдээд “Сургуулилт ямар нэгэн улсын эсрэг чиглэгдээгүй” гэв. “Dragon 24”-ийн талаар бүрэн тодорхой мэдээллийг задруулаагүй ч албан ёсны түвшинд сургуулилтын явцад Висла мөрнийг гатлах ажлыг гүйцэтгэнэ гэжээ. Уг арга хэмжээ нь гуравдугаар сарын 5-нд болж, хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй байх аж.

Польшийн Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр “Dragon 24”-т 11 дүгээр хуягт морин дивиз, армийн тусгай хүчний ангиуд, Агаарын цэргийн хүчин, Тэнгисийн цэргийн хүчин, газар нутгийг хамгаалах ангиуд, холбоотнуудын анги нэгтгэл, тэр дундаа НАТО-гийн тэргүүн шугамын өргөтгөсөн байлдааны бүлгийн дайчид оролцох аж. “Dragon 24” цэргийн сургуулилт нь цэргийн хямрал болсон тохиолдолд Польшийн зэвсэгт хүчний ур чадварын хувьд шалгалт болох гэнэ. Ингэснээр НАТО-гийн батлан ​​хамгаалах чадавхыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулж, хүч чадал, шийдэмгий байдлыг харуулах болно гэж тус улсын Цэргийн газрын вэб сайтад бичжээ.

Европ даяар

Польшт эхэлсэн цэргийн сургуулилт нь 1988 оноос хойших “Steadfast Defender 2024” (STDE24) нэртэй НАТО-гийн хамгийн том цэргийн сургуулилтын нэг хэсэг болж байгаа юм. Эдгээр сургуулилтууд нь нэгдүгээр сард эхэлж, тавдугаар сарын 31-нийг хүртэл үргэлжлэх аж. Сургуулилтад НАТО-гийн 30 орны болон одоогоор тус холбоонд ороогүй байгаа Шведийн 90 мянга орчим цэрэг оролцох гэнэ.

АНУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдэгдсэнээр дээрх сургуулилтад 50 гаруй хөлөг онгоц, 80 нисэх онгоц, нисдэг тэрэг болон нисгэгчгүй аппаратууд, 1.1 мянган хуягт техник оролцох аж. STDE24 нь хоёр үе шаттай явагдах ба эхний шатанд Атлантик болон Арктикт ложистикийн арга хэмжээнүүд болно. Хоёрдугаар шатанд нь цэргийн анги нэгтгэлүүдийг Заполяриагаас НАТО-гийн цэргийн зүүн жигүүр хүртэл байршуулах аж.

STDE24 эхлэхээс өмнө Европ дахь НАТО-гийн Нэгдсэн цэргийн хүчний ерөнхий командлагч Кристофер Каволи “Сургуулилтын үеэр Америкийн цэргийг Европ руу шилжүүлэхэд онцгой анхаарал хандуулна” гэж мэдэгдсэн байна. Тэрбээр “Холбоо нь Хойд Америкаас Атлантын далай дамнасан хүчийг шилжүүлэх замаар Евро-Атлантын нутаг дэвсгэрийг бэхжүүлэх чадвараа харуулах болно. Ойролцоогоор ижил хүч чадалтай дайсантай мөргөлдөөн хурцдаж буй хувилбарыг загварчлах үед ийм өсөлт гарах болно” гэжээ.

НАТО-гийн цэргийн удирдагчийн хэлснээр Steadfast Defender 2024 нь бие биенээ, өөрсдийн үнэт зүйлс, дүрэм журамд суурилсан олон улсын дэг журмыг хамгаалах барууны блокийн орнуудын эв нэгдэл, хүч чадал, шийдэмгий байдлын “жагсаал” болно.

Польшийн Батлан ​​хамгаалах яамнаас өмнө нь мэдээлснээр тус бүгд найрамдах улсын нутаг дэвсгэр нь НАТО-гийн олон тооны бүлгийг байршуулах талбай болох аж. Польшийн цэргийн хэлтсээс мэдээлснээр тус улсад аль хэдийнээ дээрх холбооны сургалт, байлдааны болон командлалын бүтцийн өргөн сүлжээ бий болсон байна. Тодруулбал, Щецин хотод Зүүн хойд үндэстэн дамнасан корпус, Быдгощ хотод НАТО-гийн нэгдсэн хүчний сургалтын төв болон Цэргийн цагдаагийн шинжээчийн төв байрладаг. Нэмж дурдахад, Польшт АНУ-ын армийн корпусын нисэхийн анги, танкийн бригад, тэргүүн командлал байрладаг.

“Financial Times” сонинд бичсэнээр STDE24 сургуулилт нь НАТО-гийн зүүн жигүүрт байгаа дайсантай томоохон хэмжээний мөргөлдөөнийг дуурайлган хийнэ. ХБНГУ-ын Ульм хотод байрладаг Нэгдсэн командлалын дэмжлэг, тогтвортой байдлын командлал нь жинхэнэ цэргийн мөргөлдөөн гарсан тохиолдолд Европ дахь бүлгүүдийг байршуулах, бэхжүүлэх төлөвлөгөөг боловсруулахад энэ сургуулилт зайлшгүй шаардлагатай.

Түүгээр ч барахгүй НАТО-гийн Цэргийн хорооны дарга, адмирал Роб Бауэрын мэдэгдсэнээр STDE24 нь Оростой дайнд бэлтгэх зорилготой аж. Үүний зэрэгцээ АНУ-ын Батлан ​​хамгаалах яамны томоохон төлөөлөгчдийн нэг нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа Москва НАТО руу довтлох чадвартай гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлжээ.

ОХУ-ын хариу үйлдэл

Москвагийн зүгээс НАТО-гийн орнууд руу дайралт хийх төлөвлөгөө байхгүй хэмээж, энэ талаарх мэдээллийг нэг бус удаа үгүйсгэж, Оросын хилийн ойролцоо хийж буй цэргийн сургуулилтад нь түгшиж буйгаа илэрхийлсэн билээ. Нэгдүгээр сарын сүүлчээр ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков “НАТО эдгээр сургуулилтыг хэн хийж байгааг үл харгалзан нуудаггүй. Цэргийн сургуулилтууд нь Оросын аюулгүй байдалд заналхийлж байна. Бид зохих арга хэмжээг байнга авч байгаа. Ялангуяа НАТО хэдэн арван жилийн турш цэргийн дэд бүтцээ манай хил рүү чиглүүлж байгаатай холбоотойгоор арга хэмжээ авч байна” гэж мэдэгдсэн билээ.

ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев мөн  STDE24-ийн тусламжтайгаар Барууны улстөрчид болон НАТО дахь тэдний генералууд биднийг дахин айлгах шийдвэр гаргалаа гэж мэдэгдэв. Сургуулилтын зарим үе шат нь Польш, Латви, Литва, Эстони зэрэг улсад явагдахыг тэрбээр онцолжээ.

Д.Медведев “Ерөнхийдөө энэ бол галтай маш аюултай тоглоом юм. Маш чухал хүчийг цуглуулсан. Мөн ийм хэмжээний сургуулилт өнгөрсөн зуунаас хойш хийгдээгүй... Бид НАТО-гийн аль ч улс руу дайрахгүй. Барууны бүх ухаалаг хүмүүс үүнийг ойлгодог. Гэхдээ тэд хэтэрхий хатуу тоглож, манай улсын бүрэн бүтэн байдалд халдвал зохих хариуг шууд өгнө” гэж энэ сарын эхээр ВКонтакте хуудсандаа бичжээ.

Оросын шинжээч Сергей Ермаков “RT”-д өгсөн тайлбартаа “Энэ цэргийн сургуулилт нь Оросын Зэвсэгт хүчний эсрэг цогц арга хэмжээг боловсруулах зорилготой юм. НАТО-д жинхэнэ төлөвлөгөөний талаар ямар ч заль мэхгүйгээр шууд ярьдаг цэргийн удирдагчид байгаа нь бүр сайн хэрэг. Барууны орнууд Оростой сөргөлдөөнд бэлдэж байна. Одоо үүнд эргэлзэх зүйл алга. Тиймээс энэ сургуулилт юуны түрүүнд олон тооны цэргийг шилжүүлэх, байршуулах, Висла мөрнийг гатлах зэрэг довтолгооны үйлдлүүдийг хийж байна” гэжээ.

Түүний хэлснээр энэ сургуулилт нь үнэндээ “Steadfast Defender 2024”-ийн Польшийн үе шат бөгөөд Оростой дайнд бэлтгэх хүрээнд чухал ач холбогдолтой аж. Шинжээч “НАТО-гийн томоохон сургуулилт нэрийн дор үргэлж цохилт өгөх бүлгүүд бий болдог. “Dragon 24”-ийн үеэр тус бүлгүүд манай хилийн ойролцоо бий болно. Энэ бол Орост үзүүлж буй цэрэг-улс төрийн шахалтын элемент. Бидэнд хүч чадлаа харуулах гэсэн оролдлого. Тэд манай улсад анхны цохилтыг хэрхэн өгч чадахаа харуулах гэсэн оролдлого юм. Мэдээжийн хэрэг Москва ийм үйлдэлд дүн шинжилгээ хийж, хариу арга хэмжээ авах болно” гэж тайлбарлав.

Оросын түгшүүр бүрэн үндэслэлтэй гэж шинжээч үзэж буй бөгөөд “Оростой холбоотон Беларусын цэргүүдийн үйл ажиллагааг зогсоох НАТО-гийн төлөвлөгөөг боловсруулах, Балтийн орнууд дахь цэргийн хүчийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Бидний хувьд энэ нь Калининград мужийг бүрэн бүслэх аюул гэсэн үг. Хэрэв бид сургуулилтын төлөвлөгөөний талаар ерөнхийд нь ярих юм бол, тэд Хойд тэнгисийн замыг хааж, НАТО-гийн зүүн жигүүр гэж нэрлэгддэг хэсэгт цохилт өгөх бүлгүүдийг байрлуулахад чиглэгдэнэ” гэжээ.

Шинжээчийн ярьж буйгаар ОХУ “Steadfast Defender 2024” цэргийн сургуулилтыг тайван хараад суухгүй аж. Москва ижил хариу арга хэмжээг цэргүүдийг төвлөрүүлэх, тодорхой довтолгооны шинж чанартай сургуулилт зохион байгуулах хэлбэрээр авна. “Учир нь аливаа сургуулилт нь цэргүүдийг нууцаар байршуулахтай холбоотой байдаг нь аюул юм. НАТО-гийн хувьд энэ нь үргэлж халдлага, бүслэлтийн аюул заналхийлж байдаг зүйл. Ийм үйлдлүүдийг хариу арга хэмжээ авах замаар зогсоодог” гэж шинжээч Сергей Ермаков дүгнэжээ.

 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(139.5.217.220) 2024 оны 03 сарын 01

Бут Зад Үсэр Сөнө Пад Сухай аа, путины орос

0  |  0
Зочин(202.126.91.89) 2024 оны 03 сарын 01

Тэгсэн ч ОРОСыг барахгүй ээ. Өмхий нато

0  |  2
Хха ха(66.181.184.221) 2024 оны 02 сарын 27

ТЭНЭГ МУЛГУУНУУДЫН БҮЛЭГЛЭЛ. ХАМАГ ЭДИЙН ЗАСГАА БАРЖ БАЙВАЛ ТААРСАН ЕВРЕЙЧҮҮДИЙН БООЛУУД

0  |  0
Зорге (202.126.90.33) 2024 оны 03 сарын 01

Хятад Орос гэсэн 2 том гүрний хэвлийд оршиж байгаа гэдгээ үргэлж санаж яв ! Оростой муудвал олгойгоо хагалуулана ! Хятадтай сөргөөлдвөл гэдсээ цувуулана гэдгээ үргэлж санаж яв ! Тэр Америк ,Нато гийн орнууд чинь үүнийг л хүсээд байгаа ! 3 сая байтугай 30 сая хүнтэй улс гүрэн цагийн дотор дэлхийн газрын зургаас арчигдах аюул хаяанд ирчихээд байна !

0  |  3
Shar tohoi.(178.209.133.214) 2024 оны 02 сарын 27

Delhii sunuh ni oilgomchtoi bolj dee.Orosiin ter olon tsumiin tsevsegiig yah gej baigaa .Evrop ba Anu iin hurungutungyyd tsevsegiin monopoluud shal hudalaa shaltagaar dain uduuj bna.Oros Hyatad Hoid Solongos ba buurai oronuudiig olon jil tsulmuj ezes syyldee Orosiig tsulmuh gej Shunalt nygelt Evropiin ba Angil Amerkiin ter bumtanguud galzuurj ihelev delhii sunuh shatandaa orjee.

0  |  0
Зочин(139.5.219.190) 2024 оны 03 сарын 01

Оросын болзошгүй дайралтаас европыхон өөрсдийгөө хамгаалах л ёстой.орос бол эргэн тойрондоо аюултай токсичный улс.аль 19-р зууны сүүлээр германы анхны канцлер бисмарк энэ тухай хэлж бсан.”орос бол сулхан,хөгжил дорой дэрсэн хөлтэй гүрэнцэр.гэхдээ тун аюултай улс,хүний санаанд оромгүй тэнэг юм хийдэг,тэр тэнэглэл нь тун аюултай”гэсэн бдаг.учиргүй үнэн үг дээ

4  |  3
Zochin(202.9.41.3) 2024 оны 03 сарын 01

OPOC IDI HA XUI

4  |  0
Top