“Их 7” бүлэг ОХУ-д сануулга өгөв

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 13

“Их 7” бүлэг ОХУ-д хандан Украин улс руу дайрсан тохиолдолд Москва ноцтой үр дагавартай нүүр тулж, өндөр үнэ төлөх болно гэж анхааруулжээ.

“Их 7” бүлгийн гадаад хэргийн сайд нарын уулзалтаас гаргасан хамтарсан мэдэгдэлд, “Их 7” аливаа тусгаар улс өөрийнхөө ирээдүйг тодорхойлох эрхтэйн нэгэн адил Украин улсын бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хатуу хамгаалах болно гэдгээ нотлоод энэ хүрээнд иж бүрэн хамтын хариу арга хэмжээ авах зорилгоор хамтын ажиллагаагаа бэхжүүлэх болно гэж мэдэгджээ. Талууд Минскийн хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлэх зорилготой Нормандын форматын хүрээнд Франц, Герман улсын гаргаж буй хүчин чармайлтыг дэмжих болно гэж мэдэгдэлд онцолсон байна.

Уулзалтаар талууд Украины хил дээр үүсээд буй нөхцөл байдлыг түлхүү хэлэлцжээ. Барууны улс орнууд ОХУ-ыг Украины газар нутагт довтлохыг зэхэж байна гэж сэжиглэж байгаа бол Оросын эрх баригчид үүнийг үгүйсгэж байгаа юм.
“Их 7” бүлгийн улс орнууд ОХУ-д хандан Украины хил дээр үүссэн хурцадмал байдлыг намжааж, дипломат суваг ашиглах, олон улсын өмнө цэргийн үйл ажиллагаагаа ил тод байлгах үүргээ биелүүлэхийг уриалав.

Оросын тал энэхүү мэдэгдэлд одоогоор тайлбар хийгээгүй байна.

Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар цахим хэлэлцээ хийх үеэр Оросын зүгээс ирж буй заналхийллийн асуудлыг хэлэлцсэн. Ням гарагт Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков яриа хэлэлцээний дараа “баярлах онцын шалтаг” гараагүй гэж мэдэгдсэн. Түүний хэлснээр, АНУ-ын засаг захиргаа Оросын тэргүүний тогтоосон “улаан зураас”-ыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан нь хоёр улсын харилцаанд гарч буй ноцтой зарчмын зөрүүтэй байдал үүсгэж байна. “Улаан зураас” гэж Путин НАТО-ийн дэд бүтэц Оросын хилд ойртож буй байдал, Украины нутаг дэвсгэрт цохилтын цогцолбор байршуулж буйг хэлсэн юм.

ОХУ Украин руу довтлох уу?

Барууны тагнуулын албадын тооцоолсноор, Оросын тал Украины хил орчим 100 мянга орчим цэрэг, танк, пуужин байршуулаад байна. Вашингтон 2022 оны нэгдүгээр сарын сүүлч гэхэд цэргийн тоо 175 мянга болж нэмэгдэнэ гэж үзэж байна.
Үүний хариуд ОХУ цэргээ нутаг дэвсгэр дотроо шилжүүлэн байрлуулах нь бусад орны санааг зовоох асуудал огт биш бөгөөд тус улс нь үндэснийхээ аюулгүй байдлыг хамгаалах эрхтэй хэмээн мэдэгдэж байгаа юм. Түүнчлэн, ОХУ Украинд довтлох төлөвлөгөө байхгүй гэж хатуу зогсож байна.

Цагаан ордон болон НАТО мөргөлдөөн гарахаас зайлсхийх үүднээс Оросын талтай яриа хэлэлцээ хийхийг хүсэж буйгаа тодорхой ойлгуулж, Путин, Байден нарын цахим хэлэлцээний үеэр Москва нь энэ асуудал дээр бүтээлч байдлаар хандаж буйг илэрхийлж байна гэж ВВС агентлаг онцолжээ.

Гэсэн хэдий ч хэд хоногийн дараа Владимир Путин Украины зүүн бүсийн иргэдийн эсрэг хийж буй Киевийн үйлдлийг “хоморголон устгах”-тай зүйрлэсэн. Зарим ажиглагчдын үзэж  буйгаар, Путины үг Украины талаар баримталж буй байр сууриа чангатгаж буйг илтгэж байна. Харин Цагаан ордон энэ мэдэгдэлд ач холбогдол өгөхгүй байхыг уриалсан юм.

Ямартаа ч Москвагийн Киев болон НАТО-д тавьж буй шаардлага дипломат үйл ажиллагаанд ноцтой хүндрэл учруулж байна.

Тухайлбал, ОХУ нь Украиныг НАТО-д элсэхийг зөвшөөрөхгүй, Украины нутаг дэвсгэрт НАТО-ийн байнгын дэд бүтцийг байрлуулахгүй, Украины Оростой залгаа хил дээр цэргийн сургуулилт явуулахгүй байх баталгаа шаардаж байгаа юм.

НАТО-ийн зүгээс тус эвсэл гишүүн орнуудаа хамгаалж байна гээд Орост ямар нэгэн заналхийлэл үзүүлээгүй гэж мэдэгджээ. Украин улс нь бүрэн эрхт улс тул НАТО Киевийн хийх алхмын талаар ямар нэгэн баталгаа өгөх боломжгүй гэж тус эвсэл нэг бус удаа мэдэгдэж байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.91.188) 2021 оны 12 сарын 15

Хилийнхээ дэргэд цөмийн цэнэгт пуужингууд зоолгоод, 5 хүрэхгүй минутын дотор нийслэлдээ цөмийн цохилт өгөх нөхцөл бүрдүүлээд,улс орноо атаат дайсандаа устгуулах боломж олгоод тайван суудаг мулгуу хүмүүс гэж хаа байхав дээ.Барууныхан оросыг дэндүү дорд үзжээ. Эх орон ард иргэдийнхээ эрх ашгаас урвасан гэмт этгээдүүд л бусдад ийм боломж олгоно гэж Путин үнэнийг хэлсэн.Хэрэв ийм байдал үүсгэвэл,барууныхан,ялангуяа ийм шийдвэр гаргасан Пентогон,НАТО-гийн Брюсел дэх төв штаб Оросын цөмын дайралтад өртөнө.Цөмийн аюулыг баруун өөр дээрээ мэдрэнэ гэдгийг шууд хэлээгүй ч мэдрүүлэх шиг болсон доо.

5  |  0
Зочин(64.119.23.173) 2021 оны 12 сарын 15

Ямар баасных нь Их долоо.Баас Баас. Оросгүйгээр Их долоо,Хятадгүйгээр Их долоо гэж ямар баас нь байсан юм.

4  |  0
хүннү(202.55.188.91) 2021 оны 12 сарын 15

Хятадгүй G7 гэж байх боломжгүй.

2  |  0
Нар сар(202.126.89.104) 2021 оны 12 сарын 15

За солиор их 7 ч гэхшиг

4  |  1
Top