АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Канадын амралт сувиллын Кананаскис дүүрэгт зургаадугаар сарын 15-17-нд болох “Их 7”-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтад оролцоно гэж Цагаан ордны хэвлэлийн албаны дарга Кэролайн Ливитт сэтгүүлчдэд мэдээлжээ.
“Их 7”-ийн бүлгийн гишүүн орнуудын сангийн сайд нар болон төв банкны тэргүүн нарын уулзалт тавдугаар сарын 20-22-нд Канадын Банф хотод болсон бөгөөд уг уулзалтаар Орост нэмэлт шахалт үзүүлэх шинэ арга хэмжээнүүдийг хэлэлцсэн байна.
“Украины мөргөлдөөнтэй холбогдуулан Оросын эсрэг хоригийг чангатгах шинэ арга хэмжээ авч хэрэгжүүлэх асуудал хэлэлцлээ. Гэхдээ одоогоор энэ талаар олон нийтэд дэлгэх хэрэггүй хэмээн бид үзэж байна. Украиныг үргэлжлүүлэн дэмжих, шаардлагатай бол Оросын эсрэг хоригийг чангатгах саналтай байгаагаа бид нотоллоо” гэж Канадын Сангийн сайд Франсуа-Филипп Шампань сэтгүүлчдэд мэдээлжээ. Оросын эрх баригчид гал зогсоохыг зөвшөөрөхгүй бол хориг арга хэмжээг шууд авч хэрэгжүүлнэ гэж уг уулзалтаас гаргасан албан мэдээнд дурдсан байна.
Сэтгэгдэл ( 0 )