“Их 7” бүлэг ОХУ-ын активын ашгаас Киевт 50 тэрбум ам.доллар олгоно

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 06 сарын 13

 

“Их 7” бүлгийн орнуудын удирдагчид царцаасан Оросын активын ашгаас 50 тэрбум ам.долларыг Украинд олгох тохиролцоонд хүрчээ.

“Financial Times” хэвлэлд тавдугаар сарын 20-нд АНУ тус бүлгийн орнуудыг Оросын активаас ирэх орлогыг барьцаалан Украинд зээл олгохыг ятгаж байна гэж бичиж байсан билээ. АНУ-ын санаачилгыг дэмжсэн тохиолдолд Киевт тус бүлгээс 50 тэрбум ам.долларыг энэ зун олгох байсан. Гэвч, тус хэвлэлийн мэдээллээр тухайн үед Герман, Итали, Франц, Япон улс үүний эсрэг байр суурь илэрхийлж байжээ.

Европын Холбоо, Канад, АНУ болон Япон улс Украинд цэргийн ажиллагаа эхэлсний дараа Оросын 300 тэрбум ам.долларын активыг царцаасан билээ. Үүнээс 5-6 тэрбум ам.долларын актив АНУ-д, ихэнх хэсэг нь Европт бүртгэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1(202.9.40.1) 2024 оны 06 сарын 13

Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol

0  |  0
Top