Их-7 бүлгийн орнуудын гадаад хэргийн сайд нар Израил, Иранд хандан гал зогсоох дэглэмийг мөрдөх, Тегеранд хандан зүй бус уран баяжуулалтаас түдгэлзэхийг уриалжээ.
Хамтарсан мэдэгдэлд, талууд Иран улс нь хэзээ ч цөмийн зэвсэгтэй болж болохгүйг нотолж, Иранд хандан уран баяжуулах үйл ажиллагаагаа сэргээхээс татгалзахыг уриалсан байна. Талууд мөн тогтвортой хэлэлцээр байгуулахад чиглэсэн яриа хэлэлцээг сэргээхийг уриалсан бөгөөд үүний тулд Иран Олон улсын атомын энергийн агентлагтай бүрэн хамтран ажиллах ёстой гэж тэмдэглэжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Урьд нь ОУАЭА.тай хамтран ажиллаад сэм ах нь зөрүүдлээд гарсан.