“Их 7” бүлгийн гишүүн орнууд Оросын дундын зайн тусгалтай “Орешник” баллистик пуужин харвасан явдлыг бодлогогүй, өдөөн хатгасан үйлдэл хэмээн мэдэгджээ.
“Их 7” бүлэг Украины газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолыг шийдвэртэй дэмжинэ гэж онцолсон байна. Түүнчлэн, талууд Орост зэргийн дэмжлэг үзүүлсэн гэх Хятад болон бусад улсын эсрэг арга хэмжээ авахаа амлаж, Оросын түүхий эд, эрчим хүчний эх үүсвэрийн борлуулалтаас олж буй орлогыг хумих чиглэлээр хатуу арга хэмжээ авна хэмээн Италид болсон “Их 7” бүлгийн орнуудын гадаад хэргийн сайд нарын уулзалтын үр дүнгээр баталсан хамтарсан мэдэгдэлд дурджээ.
БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мао Нинь өнгөрсөн аравдугаар сард мэдээлэл хийхдээ, Хятад улс Украины мөргөлдөөнд оролцогч талуудын алинд ч зэвсэг нийлүүлээгүй гээд дрон зэрэг цэргийн зориулалт бүхий бараа бүтээгдэхүүний экспортод хатуу хяналт тавьдаг хэмээн мэдэгдэж байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )