Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед бен Сальман Аль Сауд Италид өнөөдөр эхлэх “Их 7”-гийн уулзалтад оролцохоос татгалзжээ.
Саудын Арабын Хэвлэлийн агентлагаас мэдээлснээр, угсаа залгамжлах хунтайж тус арга хэмжээнд оролцож чадахгүй болсон шалтгаан нь албан үүрэг хариуцлагатай нь холбоотой гэнэ.
Тэрбээр үүний өмнө Украины Ерөнхийлөгч Володимир Зеленськийтэй Саудын Арабд уулзсан юм. Володимир Зеленський Саудын Арабд хийсэн айлчлалынхаа үеэр угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман аль Саудтай хэлэлцээ хийсэн.
“Их 7” бүлгийн дээд хэмжээний уулзалт өнөөдөр Италид эхлэх юм. Уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський нар хоёр талын аюулгүй байдлын гэрээнд гарын зурах аж. Аюулгүй байдлын гэрээ нь ОХУ-ын түрэмгийллийн эсрэг Украиныг хамгаалахад АНУ-ын цэргийг шууд чиглүүлэхгүй гэдгийг Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан хэлжээ. Энэ нь эсрэгээрээ цөмийн зэвсэгтэй гүрнүүдийн хооронд шууд мөргөлдөөн үүсэхээс эмээж буй Жо Байдены зурсан улаан шугам ажээ.
“Их 7”-гийн уулзалтын үеэр тус бүлгийн орнуудын удирдагчид хиймэл оюун ухаан, цагаачлал, Оросын армийн сэргэн мандалт, Хятадын эдийн засгийн хүч зэрэг сорилтуудыг хэлэлцэнэ хэмээн олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Ухаантай залуу юм. Бусдын хэрэгт хушуу лүрээд хэрэггшйг мэддэг