Их-7 бүлгийн дээд хэмжээний уулзалт энэ сарын 16-нд Канадад эхэлнэ. Тус уулзалт 15-нд эхлэх товтой байсан билээ.
Их-7 бүлгийн орнуудын тэргүүн нар дээд хэмжээний уулзалтын дүнгээр хамтарсан тунхаг гаргахгүй, харин сэдэвчилсэн мэдэгдэл гаргана гэж Киодо агентлаг эх сурвалж дурдан дамжуулжээ. Учир нь талууд Украины асуудал дээр зөрүүтэй байр суурьтай байгаа.
Дээд хэмжээний уулзалтаар Украины асуудлаас гадна эрчим хүчний аюулгүй байдал, НАТО-ийн гишүүн орнуудын батлан хамгаалах салбарын зардлыг нэмэгдүүлэх, стратегийн ач холбогдол бүхий түүхий эдийн нийлүүлэлт зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Сэтгэгдэл ( 0 )