“Их 7”-гийн бүлгийн гишүүн орнуудын гадаад харилцааны сайд нарын гаргасан хамтарсан мэдэгдэл нь бодит баримтуудыг гуйвуулсан, Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл юм гэж АНУ-д суугаа БНХАУ-ын элчин сайдын яамны хэвлэлийн албаны дарга Лю Пэнъюй мэдэгджээ.
Ням гарагт “Их 7”-гийн бүлгийн гишүүн орнуудын гадаад харилцааны сайд нар БНХАУ-ын ардын чөлөөлөх арми Тайванийн ойролцоо цэргийн хээрийн сургууль явуулсанд сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлсэн байна.
Дөрөвдүгээр сарын 1-2-нд Хятадын ардын чөлөөлөх арми Тайванийн эргэн тойронд томоохон хээрийн сургууль явуулсан юм. Энэ сургуулилтад нисэх онгоц тээгч "Шаньдун" хөлөг онгоц оролцсон байна. Хятадын дипломатчийн хэлснээр, Хятад улс Тайванийн ойролцоо цэргийн хээрийн сургууль явуулсан нь Тайванийн тусгаар тогтнолыг хангахыг зорьж байгаа тус арлын засаг захиргааны тэргүүн Лай Циндэ болон салан тусгаарлах үзэлтэй хүчнүүдэд хатуу анхааруулга өгч байгаа хэрэг ажээ.
Сэтгэгдэл ( 0 )