ОХУ үүсээд буй хурцадмал байдлыг зөөллөхөд чиглэсэн тодорхой алхам хийвэл НАТО нь ОХУ-тай харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд чиглэлээр хамтран ажиллахад бэлэн гэж Умард Атлантын эвслээс гаргасан мэдэгдэлд дурджээ.
НАТО нь Оросын зүгээс Европын аюулгүй байдлын талаар тавьсан саналын талаар мэдээлэлтэй байгаа бөгөөд эвслийн ашиг сонирхлыг мөн харгалзан үзэх шаардлагатай гэж мэдэгджээ.
Хоёр талын яриа хэлэлцээ нь Европын аюулгүй байдлын бүтцийг бүрдүүлдэг суурь зарчим, баримт бичгүүдэд тулгуурлах ёстой гэж НАТО онцлоод ОХУ эвслийн болон Украины харилцаанд хөндлөнгөөс оролцох ёсгүй гэжээ. НАТО нь бүх улс орон өөрийнхөө ирээдүй, гадаад бодлогыг хөндлөнгийн оролцоогүй тодорхойлох эрхтэй гэсэн байр суурийг хатуу баримталдаг. НАТО, Украины харилцаа нь зөвхөн Украин болон эвслийн 13 гишүүн оронд хамаатай асуудал гэж мэдэгдэлд онцолсон байна.
Москва нь АНУ-тай стратегийн тогтвортой байдлын талаар хийх яриа хэлэлцээнд бэлтгэх ажлын хүрээнд аюулгүй байдлын эрх зүйн баталгааны тухай цогц санал оруулахаар бэлдэж байна гэж ОХУ-ын Гадаад хэргийн яам мэдэгджээ. Хэрэв НАТО болон АНУ эдгээр шаардлагад хариу өгөхгүй бол сөргөлдөөн үргэлжилсээр байх болно гэж анхааруулсан байна.
Энэ сарын 7-нд АНУ, ОХУ-ын ерөнхийлөгч нар цахим хэлэлцээ хийсэн билээ. Энэ үеэр Владимир Путин НАТО-г дорнод зүгт тэлэхгүй байх, Украинд давшилтын зэвсэглэл байрлуулахгүй байх “улаан зураас” татсан. Хэлэлцээний дараа Жо Байден АНУ, НАТО энэ асуудлаар ОХУ-тай хэлэлцээ хийх бэлтгэл ажилд орсон тухай мэдээлсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )