Цөмийн дайнд ялагч байдаггүй гэж Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Жен Псаки мэдэгджээ.
Тэрбээр “үндэсний аюулгүй байдлын шинжээчид цөмийн дайнд ялалт гэж байдаггүй болохыг бидэнд ойлгуулсан. Тиймээс АНУ-ын зорилго нь цөмийн дайны талаарх үг хэллэгээ зөөлрүүлэхийг уриалах явдал юм” гэжээ.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров даваа гарагт цөмийн дайн гарах эрсдэл бодит гэж мэдэгдээд энэ эрсдэлийг дутуу үнэлэхгүй байхыг анхааруулсан юм. Тэрбээр АНУ болон түүний холбоотнууд Украинд цэргээ илгээж, дэлхийн гуравдугаар дайнд хүргэхгүй гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ. Польшоос бусад НАТО-гийн гишүүн орнуудын тэргүүнүүд Оростой шууд мөргөлдөөнд орох боломжийг үгүйсгэж байгаа гэж Лавров онцолсон байна.
Сэтгэгдэл ( 0 )