Москвагийн хөгжлийг сааруулах АНУ-ын оролдлого бүтэлгүйтсэн гэв

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 23

Хориг арга хэмжээ авах замаар Москвагийн хөгжлийг сааруулах гэсэн АНУ-ын оролдлого бүтэлгүйтсэн гэж АНУ дахь Оросын Элчин сайдын яамнаас мэдэгджээ.

ОХУ-аас Вашингтонд суугаа элчин зөвлөх Андрей Леденёв “Оросын технологийн хөгжлийг сааруулах гэсэн АНУ-ын оролдлого бүтэлгүйтсэн. АНУ-ын эрх баригчдын бүтээмжгүй шийдвэрүүд хоёр талын харилцааг гүн намаг руу хөтөлсөөр байна” гэжээ.

Оросын элчин зөвлөхийн ярьж буйгаар ОХУ-ын технологийн хөгжлийг сааруулах оролдлого нь бүтэлгүйтсэн гэдгийг америкчууд хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж.

Түүнчлэн АНУ-ын энэ оролдлого нь гуравдагч орны хувьд маш том сөрөг үр дагаварт хүргэх болно гэдгийг Андрей Леденёв онцолсон байна.

АНУ-ын Сангийн яам саяхан Оросын 10 хуулийн этгээдийн эсрэг шинэ хориг тавьсан талаараа мэдэгдсэн билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top