АНУ Оросыг 2023 онд болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны форумд урих талаар Reuters агентлаг мэдээлжээ.
Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаан дахь АНУ-ын өндөр албан тушаалын төлөөлөгч Мэтт Мюррей Сингапурт болсон хэвлэлийн хурлын үеэр энэ талаар яриад ОХУ нь Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны 21 гишүүн орнуудын нэг гэдгийг хэлсэн байна.
Өнгөрсөн арваннэгдүгээр сард Оросын Гадаад хэргийн яамны тусгай үүрэг бүхий элчин сайд, Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаан дахь Оросын ахлах албан тушаалтан Кирилл Барский “АНУ Оросыг Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны Ахлах албан тушаалтнуудын урьдчилсан хуралдаанд Оросыг урьсан. Хуралдаан Хавайд арванхоёрдугаар сарын 11-нд болно” гэж мэдээлсэн билээ.
Сэтгэгдэл ( 0 )