Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт өнөөдөр /2022.11.18 /Тайландын Банкок хотод эхэлнэ.
Хоёр өдөр үргэлжлэх дээд хэмжээний уулзалтын гол арга хэмжээ нь худалдаа, хөрөнгө оруулалтын хөгжил болон тэнцвэртэй, хүртээмжтэй, тогтвортой өсөлтийн талаарх хоёр хуралдаан байх юм.
Дээд хэмжээний уулзалтын хөтөлбөрт мөн АПЕК-ийн төлөөлөгчдийн тэргүүнүүдийн Бизнесийн зөвлөлтэй хийх уулзалт багтжээ.
Энэхүү уулзалт нь Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалтыг либералчлахад чиглэх аж.
Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтад Австрали, Бруней, Канад, Индонез, Япон, БНСУ, Малайз, Шинэ Зеланд, Филиппин, Сингапур, Тайланд, АНУ, Тайвань, Хонконг, Хятад, Мексик, Папуа-Шинэ Гвиней, Чили, Перу, Орос, Вьетнам улс оролцоно.
Сэтгэгдэл ( 0 )