АНУ Оросоос нефть худалдаж авахгүй

2022 оны 12 сарын 06

АНУ стратегийн нөөцөө нөхөхийн тулд Оросоос нефть худалдаж авахгүй талаар Цагаан ордноос мэдэгджээ.

АНУ Оросоос нефть худалдаж авах гэж хичээхгүй бөгөөд ОХУ-аас нефть импортлох нь хориотой талаар Цагаан ордны хэвлэлийн нарийн бичиг Карин Жан-Пьер мэдээлсэн байна.

Тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден үндэсний нөөцөө бүрдүүлэхийн тулд Оросын нефтийг худалдаж авах боломжийг судалж байгаа эсэх талаарх асуултад дээрх хариултыг өгчээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top