АНУ-ын Хуульзүйн яам 2021 оны санхүүгийн жилийн тайлангаа танилцуулжээ. Тайланд кибер аюул заналын талаар дурдсан байна.
Тус баримтад ОХУ болон өөр хэд хэдэн орон Америкийн коронавирусний эсрэг вакцины боловсруулалтад кибер дайралт хийхээр оролдсон гэж өгүүлжээ. “Зөвхөн сүүлийн нэг жилд БНХАУ, ОХУ, Иран болон БНАСАУ зэрэг хэд хэдэн улс АНУ-ын COVID-19-ийн эсрэг вакцин боловсруулахтай холбоотой үйл ажиллагаа, судалгаанд чиглэсэн кибер ажиллагаа явуулсан” гэж баримт бичигт өгүүлжээ.
АНУ-ын Хуульзүйн яам эдгээр улсыг АНУ-ын хангамжийн сүлжээг эвдэж, оюуны өмчийг хулгайлж, ардчиллыг сүйтгэхийн тулд хэрүүл тарьсан гэж буруутгаж байна. Гэхдээ баримт бичигт Орос болон бусад улс орныг буруутгаж буйгаа батлах тодорхой баримтуудыг оруулаагүй аж.
Тэгвэл Оросын эрдэмтэд энэ талаар “Коронавирусний цар тахал дэлхийн ард түмнийг нэгтгэсэнгүй. Эмийн компаниудын улс төрийн нөлөө, ашгийн төлөөх өрсөлдөөн, мөн Оросыг хязгаарлах бодлого үргэлжилж байгааг бид харж байна” гэжээ.
Америкийн судалгаанд вакцинд ирсэн кибер халдлагын талаарх мэдээлэл өмнө нь ч гарч байсан билээ. АНУ 2020 онд Москва, Бээжин, Тегераныг АНУ-ыг COVID-19-ийн вакцин авахаас “урьдчилан сэргийлэх” гэж оролдсон гэж буруутгаж байсан юм.
ОХУ нь 2020 оны наймдугаар сарын 11-нд дэлхийд анх удаагаа коронавирусний эсрэг вакцин “Спутник V”-г бүртгэсэн билээ.
Харин 2021 оны тавдугаар сард Владимир Путин ОХУ дотоодын вакциныхаа патентын хамгаалалтыг авахад бэлэн байгаа талаар мэдэгдсэн юм. Оросын вакциныг дэлхий даяар хэрэглэх боломжийг олгохын тулд уг шийдвэрийг гаргажээ. Путин “Нөхцөл байдал хүнд байгаа энэ үед ашгийг нэмэх тухай бус харин хүмүүсийн аюулгүй байдлын тухай бодох шаардлагатай” гэсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )