Яриа хэлэлцээ хийх хэрэгтэй гэж мэдэгджээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2024 оны 11 сарын 21

Цөмийн дайн дэгдээсэй хэмээн хэн ч хүсэхгүй учраас АНУ-ын эрх баригчид Орос, Хятад болон БНАСАУ-тай яриа хэлэлцээ хийх ёстой гэж АНУ-ын Стратегийн командлалын газрын өндөр албан тушаалтан, адмирал Томас Бьюкенен Вашингтоны Стратегийн болон олон улсын судалгааны төвд цөмийн асуудал хэлэлцсэн бага хурал дээр мэдэгджээ “Ингэж ярилцах нь хүмүүсийг яриа хэлэлцээний ширээний ард суухад хүргэдэг учраас бид үүнд үргэлж бэлэн байх ёстой.

Цөмийн дайн дэгдээсэй хэмээн хэн ч хүсэхгүй нь мэдээж билээ” гэж тэр хэлсэн байна. Өрсөлдөгчдөө бодитой бөгөөд агуулгатай яриа хэлэлцээнд татан оруулах ажлыг зөвхөн АНУ-ын Төрийн Департамент төдийгүй мөн төрийн бусад байгууллага гүйцэтгэх ёстой ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top