Пентагоны тэргүүн Ллойд Остин Украины нөхцөл байдлаас үүдэн цөмийн дайн дэгдэх боломж байгаа гэдэгт итгэхгүй байгаагаа илэрхийлжээ.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд “Fox News” телевизийн “Украины нөхцөл байдал цөмийн дайн үүсгэнэ гэдэгт итгэж байна уу” гэсэн асуултад “Би үүнд итгэхгүй байна” гэж хариулжээ.
Түүний хэлж буйгаар олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүд ийм зөрчилдөөнөөс урьдчилан сэргийлэхийн тулд чадах бүхнээ хийж байгаа аж.
Ллойд Остин цөмийн дайн гарах тухай яриаг аюултай гэж дүгнэсэн байна.
Тэгвэл ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Цөмийн дайныг хүлээн зөвшөөрөхгүй байх нь Оросын зарчмын байр суурь юм” гэж мэдэгдсэн билээ.
Сэтгэгдэл ( 0 )