АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Германы Кнцлер Олаф Шольц нар утсаар ярилцахдаа Оросын зүгээс Украины эсрэг түрэмгийлэл үйлдсэн тохиолдолд НАТО-гийн зүүн жигүүрийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцжээ.
Цагаан ордны мэдээллээр, талууд Украины хараат бус, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах байр сууриа нотолж, Оросын зүгээс Украины эсрэг түрэмгийлэл үйлдсэн тохиолдолд НАТО-гийн зүүн жигүүрийг бэхжүүлэх нь чухал болохыг онцолжээ.
Талууд мөн ОХУ, Украины төрийн тэргүүн нартай хийсэн уулзалт, яриа хэлэлцээний талаар мэдээлэл солилцож, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины дипломат хүчин чармайлт үргэлжлэх ёстой гэж мэдэгдсэнийг сайшаасан байна. Европын аюулгүй байдлын асуудлаар үр дүнтэй яриа хэлэлцээ эхлүүлэх, Минскийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх, Германы, Францын дэмжлэгтэй Нормандын дөрвөлийн уулзалтын хүрээнд дэвшил гаргах нь чухал болохыг санал нэгтэй онцолжээ.
Талууд Оросын зүгээс Украины эсрэг түрэмгийлэл үйлдэх эрсдэл хэвээр байгааг дурдсан байна.
Сэтгэгдэл ( 3 )
Oropos uls veiin ved ..Delkhiin 2 daind tebeg baigaagvi shvv\n
Барууныхан хэлцэл хийх нэрийн дор хугацааг сунжруулж, цаг хожин Украйныг бүрэн зэвсэглэж оросын эсрэг дайн хийхгэхийг хүсч бна.
Барууныхан яаж ч бэхэжлээ ч гэсэн ОХУ-ын Зэвсэгт Хүчин газартай чинь тэгшилнэ гэдгийг мэдэхгүй байна гэдэг бол хөөрхийлөлтэй л юм даа.