НАТО Оросын эсрэг хоригийг үргэлжлүүлэх хэрэгтэй гэв

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 14

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авах нь чухал бөгөөд хоригийг үргэлжлүүлэх хэрэгтэй хэмээн мэдэгджээ.

Түүний ярьж буйгаар Крымийн нөхцөл байдлын дараа Оросын эсрэг тавьсан хоригийг үргэлжлүүлэх ёстой аж.

Йенс Столтенберг мөн НАТО Гүрж болон Украинд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлнэ гэжээ.

Өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан НАТО Оросыг ашигтай түнш гэж тодорхойлсон стратегийн үзэл баримтлалаа өөрчилнө гэж мэдэгдсэн юм.

Крымийн хойгт 2014 онд бүх нийтийн санал хураалт болж, Крым ОХУ-ын бүрэлдэхүүнд орсон билээ. Үүнийг АНУ тэргүүтэй олон орон, НАТО зэрэг байгууллага ОХУ хууль бусаар Крымийг өөртөө нэгтгэлээ гэж үзсэн юм. Тэд ОХУ-ын эсрэг хориг тавьсаар байгаа билээ.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
россия(202.126.92.194) 2021 оны 06 сарын 18

Баатарлаг оросын ард түмнийг дийлэхгүй ээ. Янкууд дэлхийн амьдралд гай болдог.

0  |  0
ган(103.10.22.29) 2021 оны 06 сарын 18

Америк Оросыг дэргэдээс нь хянаж байх ашигтай байрлал бүхий газраа алдсандаа харамсаад гоншионоод байгаа нь тодорхой. Ер нь бадарчин явсан газар балагтай батгана суусан газар өттэй гэж үг байдагчлан АНУ хаана хошуугаа шургуулна тэнд дандаа улс төрийн тогтворгүй байдал бий болдог нь үнэн. Манай улсын дотоодод ч мөнгө санхүүгээр угжигдсан нөхдүүд үймээн самуун муу зүйлд уриалаад л явж байгаа

1  |  0
Зочин(119.40.100.66) 2021 оны 10 сарын 12

Хориг оросод нөлөөлөхгүй ээ. Одоо орос нэг мөсөн довтлоод хуучин бүрэлдэхүүндээ байсан орнуудаа өөрийн харъяанд оруулах хэрэгтэй дээ. Ялангуяа гүрж, украйныг довтлох хэрэгтэй.

2  |  0
bat(91.166.54.44) 2021 оны 06 сарын 15

hogiin orosuudiig zov

0  |  0
Top