Их Британи Украин руу 30 орчим элит цэргээ илгээсэн тухай “Sky News” суваг баасан гарагт мэдээлжээ. Саяхан байгуулагдсан тусгай ажиллагааны хүчний элит цэргүүд Их Британийн Киевт нийлүүлсэн танк эсэргүүцэгч пуужингийн комплексыг ажиллуулах дадалд Украины цэргүүдийг сургах даалгавартай.
Тус сувгийн мэдээллээр, Их Британийн цэргийн онгоцнууд энэ долоо хоногт нийт хоёр мянган нэгж танк эсэргүүцэгч пуужингийн комплексыг Украинд хүргэжээ.
“The Times” сонины мэдээлснээр, Их Британийн Засгийн газар ОХУ, Украины хил дээр хурцадмал байдал үүссэнтэй холбогдуулан Зүүн Европын орнуудад байрлаж буй цэргийн тоогоо нэмэгдүүлэх боломжийг судалж байна. Тухайлбал, Латви, Литв, Польш эсвэл Эстон улс руу хэдэн зуун цэрэг илгээх боломжийг судалж байгаа аж.
Сэтгэгдэл ( 3 )
Улаан шугам давж хангалттай төрөл бүрийн зэвсэг Украйнд нийлүүллээ. ОХУ-д аюулгүйн баталгаа өгөхгүй НАТО тэлэх бидний асуудал гээд ёстой 90 нас дөхөж улс төрийн амьдралд нэвтэрхий Ж.Байден улс төрийн шийдвэрлэх цохилтоо гаргалаа. ОХУ-ын эдийн засаг сүйрлийн цохилт өгнө гээд бүр шоглож тоглож нүүдэл хийлээ. Өвлийн Олимпийн дараа ОХУ- ард түмнийг зүрхийг огшоох шийвэр гаргаж чадахгүй бол Путины хувьд том цохилт болно. Горбачевыг НАТО тэлэхгүй гэсэн албан шийдвэрийг бичгээр авч чадаагүй гэж шүүмжилдэг хүн одоо өөрөө яах вэ????????
хөгшин британи удахгүй усанд живээд Оросоос газар гуйхаа мартаад бна уу?
ОХУ зүгээр хараад суухгүй л болов уу? Хэцүүхэн юм болж болзошгүй дээ.